Эрэгтэйчүүдийн 45, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн жүдо бөхийн УАШТ Дундговь аймгийн төв Мандалговьд эхэллээ. Тэмцээнд 22 байгууллагын 180 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргаа тодруулж байна.
Тэмцээний нээлтийн ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцов. Энэ үеэр жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн жүдо бөхийн спортын мастер н.Цагаанхүүг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнасныг тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар гардуулж өглөө.
УАШТ-д амжилттай барилдсан бөхчүүдээс Улаанбаатарын Их дуулга, Азийн наадам, ДАШТ-д оролцох багийг сонгон шалгаруулах юм. Тэмцээн хоёр өдөр үргэлжлээд маргааш өндөрлөнө.