Чөлөөт бөхийн 2022 оны 17 хүртэлх насны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр "Буянт-Ухаа" спортын ордонд эхэллээ. Монгол Улсын далбааг олимп, тив, дэлхийн тавцанд гаргасан алдарт тамирчдынхаа залгамж халааг бэлтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, “U-17” ангиллын ДАШТ болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгох зорилготой тус тэмцээнд хот, хөдөөгийн 33 байгууллагын 527 тамирчин өрсөлдөж байна.
Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч Ю.Батсайхан, Б.Алтангадас нар ажиллаж байна. Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 45, 51, 60, 71, охидын 40, 46, 53 кг-ын жингийн медальтнууд тодров.
ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Хөвгүүдийн 45 кг (36 бөх):
1. А.Мөнхтөгс (Орхон, Ирээдүйн одод)
2. О.Тэмүүлэн (Сэлэнгэ)
3. Б.Ренчинпэлжээ (Спортын төв сургууль)
3. М.Аманбек (Дархан-Уул, Хасу-Мегастарс)
51 кг (32 бөх):
1. Ш.Далайцэрэн (Спортын төв сургууль)
2. Э.Нямсамбуу (Хэнтий)
3. Б.Наран-Өлзий (Алдар)
3. Г.Тэмүүжин (Сэлэнгэ)
60 кг (50 бөх):
1. А.Анх-Эрдэнэ (Налайх)
2. Б.Бүрэнжаргал (Орхон, Ирээдүйн одод)
3. М.Баттөгс (Тэх-Мөнх)
3. О.Мөнх-Эрдэнэ (Өмнөговь)
71 кг (33 бөх):
1. Б.Ган-Эрдэнэ (73 дугаар сургууль)
2. Я.Ерөөлт (Увс)
3. Д.Сумъяабазар (Баянхонгор)
3. Э.Бямбадорж (Орхон, Ирээдүйн одод)
Охидын 40 кг (14 бөх):
1. И.Намуун (Төв)
2. Ш.Даваадулам (Архангай)
3. Б.Ижилцэцэг (Дорноговь)
3. Т.Эмүжин (Хөвсгөл)
46 кг (12 бөх):
1. Ч.Номин (Налайх)
2. Б.Ганчимэг (Архангай)
3. Ц.Мөнгөнчимэг (Төв)
3. Ц.Мөнгөнзул (Төв)
53 кг (33 бөх):
1. Б.Халиун (Баянхонгор)
2. Г.Хандармаа (Баянхонгор)
3. У.Мягмарбаяр (Хөвсгөл)
3. М.Баясгалан (Сэлэнгэ)