Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн 2022 оны “U-17” хүртэлх насны Улсын аварга шалгаруулах тэмцээн гурван өдрийн турш (IV.26-28) "Буянт-Ухаа" спорт цогцолборт болж дүнгээ гаргалаа. Монголын чөлөөт бөхийн залгамж халаа болсон өсвөр үеийнхэний өрсөлдөөнд сүүлийн өдөр хөвгүүдийн 65, 92, 110, охидын 61, 65, 69 кг-ын жингийн барилдаан болов. Тэмцээний дундуур Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн дасгалжуулагч, спортын мастер Э.Батмөнхөд шавь нар нь хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, 1 сая төгрөгийг гардуулан өгсөн юм. УАШТ-ий хөвгүүдийн багийн дүнг ОУХМ Ш.Баянмөнх дасгалжуулагчтай “Тэх-Мөнх” клуб 98 оноогоор тэргүүлж, ОУХМ Г.Амархүү дасгалжуулагчтай Сэлэнгэ аймаг 97, ОУХМ Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургууль 94 оноогоор удаалав. Охидын багийн дүнг ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймгийн баг 115 оноогоор тэргүүлж, гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 95 оноогоор мөнгө, спортын мастер П.Пүрэвцогт дасгалжуулагчтай Архангай аймгийн баг 86 оноогоор хүрэл цомын эзэн боллоо. Техниктэй бөхийн шагналыг 71 кг-ын жинд түрүүлсэн Баянгол дүүрэг, 73 дугаар сургуулийн тамирчин Б.Ган-Эрдэнэ хүртсэн.

Энэ удаагийн тэмцээний жин тус бүрийн аваргууд зургадугаар сарын 19-26-нд Кыргызстаны Бишкект болох “U-17” Азийн аварга шалгаруулах тэмцээн, долдугаар сарын 25-31-нд Италийн нийслэл Ромд болох ДАШТ-д оролцох эрхтэй болж байна. 

СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН

Хөвгүүдийн 65 кг (37 бөх):

1. М.Толуй (Тэх-Мөнх)

2. Х.Амин-Эрдэнэ (Спортын төв сургууль)

3. Н.Бямба-Эрдэнэ (Хэнтий)

3. Т.Жавчивдорж (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

92 кг (20 бөх):

1. А.Дэмүүл (Хан-Уул дүүрэг, Аварга)

2. Н.Батзориг (Баянхонгор)

3. А.Доржсүрэн (Завхан)

3. Г.Магсар (Сэлэнгэ)

110 кг (20 бөх):

1. М.Рэнцэндаржаа (Архангай)

2. О.Одбаяр (Төв)

3. Г.Лхагвадорж (Хөвсгөл)

3. Б.Билгүүдэй (Багануур) 

Охидын 61 кг (18 бөх):

1. Л.Эрдэнэболор (Өвөрхангай)

2. Б.Сарнай (Спортын төв сургууль)

3. Ү.Мөнхчимэг (Төв)

3. Э.Оюун-Эрдэнэ (Алдар)

65 кг (17 бөх): 

1. Э.Одгэрэл (Төв)

2. Н.Нархажид (Алдар)

3. А.Аззаяа (Налайх)

3. Б.Цэрэндэжид (Хөвсгөл)

69 кг (12 бөх):

1. Э.Одзаяа (Женко)

2. Т.Шатархүү (Ховд)

3. Т.Нарантунгалаг (Увс)

3. Т.Түвшинжаргал (Хантайшир)