Цаг үеийн мэдээ

Өчигдөр /2022.04.28/ Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн хурал болж у/г Ж.Бат-Эрдэнэ, у/н Н.Бүрэнбаатар, у/н С.Багахүү, у/н Ж.Чулуунбат, а/а Г.Ганцоож, а/а Ө.Батзул нар гишүүнээр нэмэгдлээ.  Мөн өмнөх 2022 оны 04-р сарын 22-ны өдрийн хурлаар гишүүн болсон у/н Б.Бадам-Очир, Н.Анхбаяр, МҮБХ-ны Тэргүүлэгч у/н А.Алтанхуяг, С.Гантөр, З.Төртогтох нар хуралд оролцов.   

Тус зөвлөл одоогоор: 

1. Улсын гарди Ж.Бат-Эрдэнэ

2 Улсын заан Д.Бумбаяр 

3. Улсын харцага Ж.Амартүвшин 

4. Улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар

5. Улсын начин Б.Бадам-Очир 

6. Улсын начин Д.Нямхүү 

7. Улсын начин С.Багахүү 

8. Улсын начин С.Батсуурь

9. Улсын начин Ж.Чулуунбат 

10. Улсын начин Ч.Ганзориг

11. Аймгийн хурц арслан Ө.Батзул

12. Аймгийн арслан Х.Мэндбаяр 

13. Аймгийн арслан Г.Ганцоож

14. Аймгийн начин Н.Анхбаяр 

15. Улсын ахлах засуул Л.Хадаа нарын 15 гишүүнтэй болоод бна. 

“Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн өргөтгөсөн хурлыг 2022 оны 05-р сарын 01-ний ням гарагийн 17 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж, барилдааны дүрэмд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэлээ.    

“Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн гишүүнд орж ажиллахаар нэрсээ өгсөн доорх Их Эе хурлын төлөөлөгчид хүрэлцэн ирж хуралд оролцоно. 

- Улсын арслан Б.Ганбат

- Улсын заан М.Өсөхбаяр

- Улсын заан Ц.Одбаяр

- Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй

- Улсын харцага Т.Амартүвшин

- Улсын харцага Г.Алтангэрэл

- Улсын начин Д.Батбаяр

- Улсын начин Ц.Цэрэнхүү

- Аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун Архангай

- Аймгийн арслан Ш.Мөнх-Од Ховд

- Аймгийн арслан С.Мөнхсүх Хөвсгөл

- Аймгийн арслан О.Өлзиймөнх Дундговь

- Аймгийн арслан Т.Сүрэнжав Увс

- Аймгийн начин Д.Сод-Эрдэнэ Хөвсгөл 

Жич: Барилдааны зөвлөлд нэг аймгаас нэг төлөөлөл байна гэж заагаагүй болно. 

Таны сурталчилгаа