Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргалаа. 

Дэд хорооны дарга Н.Энхболд: "Монгол улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлаар УИХ-д санал оруулж ирсэн. Асуудлыг 5 хоногийн дотор УИХ шийдсэн байх учиртай. Дэд хороо 2 удаа хуралдлаа. Энэ хооронд Улсын Ерөнхий прокурор холбогдох байгууллагууд УИХ-ын нэр бүхий гишүүдээс мэдүүлэг нэмэлт тайлбар авсан. Уржигдар УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу 4 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаа хийсэн. Холбогдох хүмүүсээс саналууд, тодруулгыг аваад зарим зүйлийг албан ёсоор тодруулах шаардлагатай байна гэж үзсэн учраас өчигдөр Улсын Ерөнхий прокурор нэр бүхий 4 гишүүнээс бичгээр нэмэлт тайлбар тодруулга авсан. Үүний дагуу өнөөдөр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаад нэмж ирсэн тайлбар тодотголуудтай танилцаад гишүүн бүрээр асуудлыг хэлэлцлээ. Дэд хорооны хуралдаанаас улсын ерөнхий прокурорын түтгэлзүүлэх бичигт дурдсан асуудал, нэмж ирүүлсэн тодруулга, гишүүдийн өгсөн тайлбараас тодруулж цаашдаа нэг мөр болгох асуудлууд байна, мөн АТГ-аас гишүүдийг 1 удаа гэрчээр дуудаж уулзсан байна. Гишүүдийн зүгээс мөрдөн байцаах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй байна. Энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ бүхнийг харгалзан үзээд нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг энэ удаад дэмжих боломжгүй байна гэж дэд хороо үзлээ" гэлээ. 

Таны сурталчилгаа