Азийн Туялзуур Сэлэмний холбооны Ерөнхий Ассамблэй 2022 оны 4 сарын 3-нд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдсан билээ.
Хурлаар АТСХ (FCA) -ны Үндсэн дүрмийг шинээр батласан юм. Түүнчлэн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэн батлаж, тэмцээн зохион байгуулах эрхийг санал хураалтаар шийдвэрлэв. Монголын Туялзуур Сэлэмний холбооны зүгээс 2023 Залуучуудын АШТ-нийг зохион байгуулах шалгаруулалтад оролцож, нийт гишүүдийн олонхийн саналыг авч эрхээ авлаа.
Хуралд МТСХ-ны Ерөнхийлөгч А.Ганхуяг АТСХ,(FCA) Төв Азийн холбооны (CAFC) Ерөнхийлөгч нартай уулзалт хийж, санал солилцов.