Цаг үеийн мэдээ

Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв (Япон төв)-д Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан ЯПОНЫ ХӨЛӨГТ ТОГЛООМЫН ФЕСТИВАЛЬ боллоо. Энэхүү фестивалийн хүрээнд го даам, шёоги шатар, отелло, гомокү нарабэгийн тэмцээн болсон юм. Японы үндэсний тоглоом го даам, шёоги шатар нь 20 гаруй жилийн өмнөөс Монголд хөгжиж байгаа юм.