МҮБХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2022 оны тавдугаар сарын хоёрны өдөр буюу Даваа гарагийн 17:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно. Уг хурлаар:
1. Барилдааны дүрмийн зөвлөлийн хурлын шийдвэрүүдтэй танилцах,
2. МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын дүрмийг хэлэлцэн батлах,
3. МҮБХ-нд ирүүлсэн санал, хүсэлтүүдийг хэлэлцэх
4. Цаг үеийн бусад асуудлууд зэргийг хэлэлцэх ба 21 аймаг, хотын статустай хоёр дүүргээс сонгогдсон Тэргүүлэгчид хуралд оролцоно.