Цаг үеийн мэдээ

Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нэрэмжит “Хүчний гурван төрөлт-2022” аварга шалгаруулах тэмцээн Төв аймаг дахь цагдаагийн газарт энэ оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

“Хүчний гурван төрөлт-2022” аварга шалгаруулах тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 35 анги, байгууллагын 205 тамирчин 15 жинд өрсөлдсөн юм. Тамирчид хурд, хүч, авьяас чадвараа сорин оролцож, багийн дүнгээр тэргүүн байрт Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, дэд байрт Тээврийн цагдаагийн алба, гутгаар байрт Төв аймаг дахь цагдаагийн газар тус тус шалгарлаа.