Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний бөхийн холбоо, Батлан хамгаалах яам, "Алдар" спорт хорооноос хамтран жил бүр зохион байгуулдаг Үндэсний бөхийн цол, чимэг олгох "БҮХ ЦЭРГИЙН НААДАМ-2022" уламжлалт барилдаан тавдугаар сарын 29-нд болохоор товлогдлоо. 

Тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглодог уламжлалтай.