Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачлан "Нийтийн Хөлбөмбөг" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нийслэл, орон нутгийн өсвөр насны хүүхэд залуучуудыг дэлхийн спортоор хичээллэх боломжийг олгох энэхүү төслийн хүрээнд талбайн хөлбөмбөгийн тэмцээн 2022 оны 5 сарын 8-наас 18-ны хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.