УИХ-ын гишүүн Т.Доржханд “ Өөрсдөө өөрчил үгүй бол тар” тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тэрбээр : “Залуучууд мөнгө гуйж, бэлэг өгөөч ээ” гэж жагсаал хийгээгүй. Эх орондоо ажилтай орлоготой, амьдрах орчин нөхцлийн бүрдүүлж, улс орны бодлогыг шинэчилж ажлаа хийхийг шаардаж жагсаал хийсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар ямар ч шийдвэр, шийдэлд хүрсэнгүй. Төсвийн тодотгол 18 их наядаараа хэвээр батлагдсан. Засгийн газраас орж ирсэн хэмнэлтийн хуулийг УИХ унагасан. Ийм байхад би саарал ордонд суугаад яах юм бэ? УИХ-ын гишүүддээ биш улсын тогтолцоонд байна. Данхгар төрийг цомхотгох, сонгуулийн системд өөрчлөлт оруулах, урт хугацааны бодлого хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгож, үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруул. 76 гишүүний тойрог санхүүжүүлэх биш гурван сая иргэнийхээ амьдралыг нэгдүгээрт анхаарч, тогтолцоогоо эргэн харах шаардлагатай байна" гэлээ.