Цаг үеийн мэдээ

МҮОХ-ноос спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарт зориулсан ээлжит сургалтыг өнөөдөр Олимпик хауст зохион байгууллаа. Сургалтад МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч О.Одбаяр нар оролцсон бөгөөд 40 гаруй спорт холбоодын төлөөлөл хүрэлцэн ирэв. 

Сургалтын эхэнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Одбаяр “Орчин цагт спортын байгууллагыг удирдах нь” сэдвээр танилцуулга яриа хийв. 

Мөн Хувь хүний хөгжлийн институтын лектор, боловсрол судлаач М.Эрдэнэчимэг Бүтээмж нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хоёр цагийн сургалт хийв. Сургалт маш өгөөжтэй, сонирхолтой байсныг оролцогчид онцолж байлаа. 

Сургалтын үеэр “Ханжоу-2022” Азийн наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг спорт холбоодод өгөв.

Таны сурталчилгаа