Цаг үеийн мэдээ

МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг өнөөдөр Монголын cамбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайхан нарыг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Олон улсын самбо бөхийн холбоо нь 2021 онд Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр ОУОХ-ны хүлээн зөвшөөрөгдсөн спорт холбоо болсон бөгөөд манай тамирчид өндөр амжилт гаргаж буй спортын төрлүүдийн нэг юм.

МҮОХ-ны зүгээс Монголын самбо бөхийн холбоотой цаашид хамтран ажиллах талаар санал солилцож, тухайн спортыг хөгжүүлэх талаар мэдээлэл сонслоо.

Таны сурталчилгаа