Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

"Ардчилсан нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх БАРУУН ТӨВИЙН НАМ юм. 

Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ дагаж мөрддөг улс. 

Тиймээс хүний эрхийг дээдлэгч Ардчилсан нам, Үндсэн хууль болон намын  үзэл баримтлалын хүрээнд ардчилсан зарчмаар биш хүч түрж асуудлыг шийдэж байгаа үзэгдлийг эсэргүүцэж буй NОWAR жагсаалыг санаачилсан залуучуудыг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ. 

 

Таны сурталчилгаа