Цаг үеийн мэдээ

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2022.05.10/ өөрийн твиттер хуудастаа Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар "Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалсан. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемётоор амьтан хядсан" хэмээн жиргэсэн. 

Харин өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудастаа ийн хариу нийтэлжээ. 

"Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. "Пулемёт, онгоц, шалдан.." бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье" хэмээн жиргэжээ. 

Таны сурталчилгаа