Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Д.Доржхандаас сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байгаа эсэх, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд тойргийн хуваарилалт хэр оновчтой, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын үр дүн  зэрэг асуудлуудаар Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн нийт 100 мянга гаруй  иргэний гарын үсгийг цуглуулснаа өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө.

Тэрээр “Тогтолцооны өөрчлөлт хийхийг иргэд  дэмжиж,  утасны дугаараа бичиж, гарын үсгээ  зурсан. Тиймээс иргэдийн энэхүү  саналд үндэслэн  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, УИХ-ын бусад гишүүд сонгогчиддоо хандаж илүү олон хүнээс санал авах боломжийг бий болгох" хүсэлтийг тавилаа.

Улс орон, иргэдийнхээ хөгжлийн төлөөх өөрчлөлт, шинэчлэлт хийх саналыг дэмжиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн эрх зүйн хамгаалалтыг бий болгосон. 

УИХ-аас хууль, тогтоомжийг боловсруулахад санал авах  “D-parliament” аппликейшнд хандсан иргэдийн саналыг үндэслэн хуулийн хэрэгжилтэд  хяналт, шалгалт хийх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа тухай УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. 

Таны сурталчилгаа