Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна.
Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож буй.
Эмэгтэйчүүдийн 54 кг-д тулалдсан О.Есүгэн эхний тойрогт Мехсикийн тамирчин К.Фернандесийг техникийн илт давуугаар яллаа.
Түүний дараагийн өрсөлдөгч нь Энэтхэгийн боксчин Шикша. Тэд энэ сарын 15-нд өрсөлдөнө.