Чойрын богд хайрханы хишиг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотон сумын харьяат, "Сүлд" СХ, "Хатант интернэшнл" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүлж, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, "Сүлд" СХ, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн начин Болоогийн Алтангэрэл үзүүрлэв.
Их шөвөгт Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Мараахай транс" ХХК, "Хутагтын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар СХ", "Жи Ди Ай" ХХК, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан М.Амарсанаа, аймгийн арслан Г.Төрмөнх, аймгийн заан Э.Өлзийбаяр, цэргийн начин Г.Биндэръяа нар үлдэв.
Ирэх долоо хоногт буюу 05-р сарын 20-ны баасан гарагт МБӨ-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан, 21-ний бямба гарагт сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 22-ны ням гарагт “Бахдам гарамгай” багийн халз барилдаан тус тус болно.