Цаг үеийн мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн Т.Доржхандын шаардлагын хариуг өгөх уулзалтыг өнөөдөр 11 цагт зохион байгуулна.

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар УИХ-ы гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж  "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд хоёр долоо хоногийн өмнө зохион байгуулсан. Тэрээр, УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог тогтолцоог нэвтрүүлэх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн тоог бууруулах, нэгтгэх замаар бүсчилсэн хөгжлийн боломжийг нээх, орон нутагт бизнес эрхлэх боломж бүрдүүлэх, Хотын даргыг иргэдийн саналаар сонгодог болохыг шаардсан. Өнгөрсөн хугацаанд тэрээр тус асуудлаар иргэд олон нийтийн дунд асуулга явуулж гарын үсэг цуглуулан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Уг шаардлагад 10 мянга гаруй иргэд нэгдэн гарын үсгээ зуржээ. 

УИХ-ын дарга тухайн шаардлагыг хүлээн авч, хариуг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжуулаад өгнө хэмээсэн. 

Тодруулбал, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Шаардлагын хариуг энэ сарын 16-нд өгнө. Шаардлагад Үндсэн хуулийн нэмэлтээр шийдэгдэх асуудлууд байна. Органик хуулинд оруулаад шийдэх асуудал биш гэдгийг онцолсон. 

 

Таны сурталчилгаа