Москвад зохиогдох Иван Поддубныйгийн нэрэмжит мэргэжлийн лигийн тэмцээнд Монголын баг тамирчдын оролцох тухай асуудлаар ОУОХ-ны зөвлөмжийн дагуу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2022 оны гуравдугаар сарын 02-ны өдөр ОХУ-ын болон Беларусийн багийг UWW календарьт орсон тэмцээнүүдэд урьж оролцуулахгүй байх, мөн ОХУ-ын болон Беларусийн нутаг дэвсгэр дээр болох тэмцээнүүдийг цуцлах, аливаа тэмцээн зохин байгуулахгүй байх тухай мэдэгдэл гарсан.
https://uww.org/.../united-world-wrestlings-statement...
"Москвад болох тэмцээний талаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд оролцож болох эсэх талаар захиа явуулсан, хариуд:
Бидний олсон мэдээллээр энэхүү тэмцээн нь ОХУ-д бусад улс, багаас хамааралгүй, бөхчүүдийг дангаар нь урьж оролцуулдаг үндэсний мэргэжлийн лиг юм. Мэдүүлгийг үндэсний холбоогоор дамжуулдаггүй гэдгийг бид ойлгож байгаа ч энэ шатанд бид таны асуултад яг тодорхой хариулт өгөх боломжгүй байна.
ОХУ-ын Бөхийн холбооноос зохион байгуулж буй тэмцээн нь UWW-ийн дүрэмд нийцэж байгаа эсэхийг шалгахыг бид танд зөвлөж байна. Бидний хувьд энэ талаар илүү их мэдээлэл цуглуулахыг хичээх болно гэсэн байна"
Москвад болох энэхүү үндэсний лигийн тэмцээнд МЧБ холбоогоор дамжуулан тамирчдыг албан ёсоор Монгол улсын нэрийн өмнөөс мэдүүлэн оролцуулах боломжгүй гэдгийг мэдэгдье.
Хэд хэдэн багш нар тамирчдаа авч явахаар бэлдэж байгаа гэж холбогдсоны хариуд: МЧБХ-оос бид энэхүү тэмцээнд монголын баг тамирчдыг албан ёсоор холбооноос мэдүүлэг өгөх боломжгүй, энэхүү тэмцээнд оролцохыг дэмжихгүй байгааг мэдэгдье.
Ялангуяа, олимп, дэлхийн медальтан тамирчид, тэдгээрийн багш дасгалжуулагчид болон харьяа байгууллагын удирдлагууд анхаарч үзнэ үү хэмээн МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр мэдэгджээ.