Өнөөдөр Улс төрийн намуудын төлөөллийн санаачлагаар "Улс төрийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар улс төрийн намууд олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийж санал нэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүд асан С.Ламбаа, А. Бакей, Б.Гарамгайбаатар, Д.Батцогт, Д.Ганхуяг, Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ болон Ардчилсан нам, Монголын Үндэсний Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон нам, Бүгд Найрамдах нам, Монголын Социал Демократ нам, Монгол Ардын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн Хөтөлбөр нам, Монголын Ардчилсан Хөдөлгөөн нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Монголын Консерватив нам, Монгол Хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Ард түмний олонхийн засаглал нам, Зүй Ёс нам, Зон олны нам, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний нам, Дэлхийн Монголчуудын нам, Хөдөлмөрийн Үндэсний нам, Эх Орончдын нэгдсэн намын төлөөллүүд оролцож байна.