Цаг үеийн мэдээ

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна.

Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож буй.

Өнөөдөр Монголын хоёр боксчин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдөж байна.

57 кг-д М.Намуун хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Манишатай тулалдлаа. Эхний үед 3:2-оор Маниша, хоёрдугаар үед М.Намуун 4:1-ээр илүүрхсэн. Гуравдугаар үе эн тэнцүү өрнөсөн ч 4:1-ээр энэтхэг боксчин ялав. Ингэснээр Маниша дэлхийн медальтан болж, манай тамирчин V байрт шалгарлаа.

М.Намуун өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай. Уг нь өнөөдөр ялсан бол өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд медаль авсан Монголын анхны боксчин болох байлаа.

Таны сурталчилгаа