Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улс төрийн намуудыг мод тарих урилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас улс төрийн намуудад хүргүүлсэн. Тус санаачлагын хүрээнд Ардчилсан намын удирдлагууд “Баянгол Агропарк”-д мод тарилаа.
Эх дэлхий, байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, газрын доройтол, шороон шар шороон шуурганы эсрэг мод тарьж Үрслүүлж, арчилж, тордох ёстой. Тариад орхих бус, ургуулах нь чухал, Мөн Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ Ардчилсан намын удирдлагууд илэрхийллээ.