Ардчилсан нам 4/11 ээлжит мэдээллээ Төрийн ордонд хийлээ. Энэ удаа Ардчилсан намын нэр барьсан хууль бус этгээдүүд Улсын дээд шүүхэд нөлөөлөх гэж оролдож байгаа талаар мэдээлэл хүргэв.
АН-ын сонгосон дарга М.Тулгат: "Миний бие сонгогдсон боловч бүртгэгдээгүй дарга гэдэг урт гуншинтай явж байна. Яагаад үүнийг дурьдаж байна гэхээр Ардчилсан намын даргын сунгааг хийлээ. Тэндээс ялаад даргаар бүртгүүлэх гэж байна гээд бас нэг нөхөр яваад байгаа. Миний хувьд өөрийгөө Ардчилсан намын дүрмийн дагуу хууль ёсны сунгаанд оролцож ялаад дүрмийн дагуу их хурлаар баталгаажаад бүртгүүлэх хүсэлт өгөгдсөн ийм намын дарга гэж үзэж байна. 3 удаа материалаа өгсөн. 3 удаа буцаагдсан. Дүрмийн ойлгомжгүй асуудал гэдэг юм уу, 2 талаас намын даргын бүртгэлийн хүсэлт ирээд байна гэдэг ч юм уу ийм асуудлаар хойшлуулж буцаагдсан. Энэ бүхэнд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр энэ хууль шүүхийн байгууллагад улс төрийн нам нөлөөлөх, жирийн гишүүдээ турхирч, айлган сүрдүүлэх замаар нөлөөлж хэрхэвч болохгүй. Намын даргын бүртгэл бүрдүүлбэр материалын процесс маш нарийн төвөгтэй асуудал.
Өнөөдөр Халтмаагийн Баттулга гэдэг хүний бүртгэл ямар ч үндэс байхгүй. Монгол улсын Ерөнхийлөгч байсан. Ерөнхийлөгчийн хувиар Ардчилсан намын гишүүнээс татгалзсан хүн. Тэр явагдсан гээд байгаа сунгаа нь дүрмийн маш олон зөрчилтэй. Сунгаанд оролцоод явж байсан Ж.Батсуурь гэж нэр дэвшигч биш болилоо гээд замаасаа гараад явсан. Ганцхан нэр дэвшигч өөрөө өөртэйгөө өрсөлдөөд явсан. Ямар ч ажиглагч, хяналтын механизм байхгүй явсан. Өргөн мэдүүлж байгаа ерөнхий нарийн бичгийн дарга, нам нь тамгагүй, бүртгэлгүй, гэрчилгээгүй. Ерөнхий нарийн бичгийн дарга, хэрэг эрхлэх газрын дарга нь өчнөөн удаа солигдсон. Бүх зүйл нь будлиантай. Намын хуучин дүрмээр учир нь олдохгүй сунгаа явуулсан. Ийм наян асуудалтай, энэ олон асуудлынхаа дээгүүр гишгэж хаашаа гарах гээд байгаа юм бэ. Хууль гэдэг зүйлийн дээгүүр алхаж, ямар нэгэн байдлаар нөлөөлж болохгүй. Монгол Улс өнөөдөр Х.Баттулга гэдэг нэг эрх хүүхэдтэй болчихлоо. Энэ эрх хүүхдийг эрхлүүлэх гэж Монголын 3 сая ард түмэн, Монголын төр байгаа юм биш.
Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн нэг жил ч болоогүй байж аль нэг улс төрийн намын дарга болох гээд зүтгээд байдаг. Ёсзүйн хувьд бодсон ч санаанд багтамгүй. Өөрөө бөөн асуудалтай. Хөгжлийн банкны асуудал, төмөр замын овоолсон шорооны асуудал, хууль шүүхийнхнийг дарамталж хууль бус нөлөөлөл гаргасан зэрэг нь яригдаад байдаг. Дарга цэргийн асуудалруу орохоос өмнө энэ асуудлуудаа эхлээд шийдээч ээ. Хамгийн сүүлийн асуудал гэхэд сүүлийн жилүүдэд дэлхий дахинд ашигт малтмал уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сүүлийн 100 жилд байгаагүй өндөр байна. Төрийн өмчит Эрдэнэс тавантолгой компани маш өндөр ашигтай ажилласан. Гэтэл энэ компанийн цэвэр ашиг 1,6 ихнаяд төгрөгөөр Зүүнбаянгийн төмөр зам бариад хэдэн генералууд тэндээс баяжаад тоглоод хаясан. Одоо тэр төмөр замаар юу явж байна. Өнөөдөр Эрдэнэс тавантолгой мөнгөгүй гэсэн тайлбартай туслан гүйцэтгэгч компаниудынхаа мөнгө төгрөгийг төлж чадахгүй ийм байдалтай байна. Ингэж Монголын төр нийгэм эдийн засгаар тоглож болохгүй. Энэ асуудлуудаа шийд. Ийм хачин эрх хүүхдийг бид эрхлүүлээд байж болохгүй" гэлээ.