2022.05.20-ны өдөр болох Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны үйл ажиллагаанд урьдчилан нөлөөлөх зорилготой аливаа оролдлогыг удаа дараа гаргаж байгаа хэсэг бүлэг нөхдүүдийн үйл ажиллагааг эсэргүүцэн Ардчилсан намын 400 гаруй гишүүд цуглан УДШ-ийн гадаа очсон боловч Хууль хяналтын байгууллага, цагдаагийн газраас эмх замбараагүй байдал үүсч мөргөлдөөнд хүрч болзошгүй гэсэн сэрэмжлүүлгийг ирүүлсэн мөн УДШ-ээс Мэдэгдэл гаргасныг үндэслэн Ардчилсан намын гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд зул өргөхөөр буцлаа.
Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэж, шүүхээс хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүйгээр асуудалд ухамсартай, ёс зүйтэй, хариуцлагатай хандахыг С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намаас уриаллаа.