Өнгөрсөн II дугаар сард зохиогдсон Paris Grand Slam -2022 тэмцээнд оролцсон Үндэсний шигшээ багийн тамирчин -57кг Л. Энхрийлэнгийн хүрэл медалийг ОУЖБХолбооноос нөхөн илгээснийг өнөөдөр хүлээн авлаа. Тодруулбал -57 кг зооны аваргын төлөө Японы Tamaoki Momo болон Францын Priscilla Gneto нар барилдсан бөгөөд барилдааны явцад Gneto-н гар утас дэвжээнд унаснаар Hansoku Make-р дэвжээнээс хөөгдсөн. Дүрмийн дагуу Hansoku Make-р хөөгдсөн тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй. Гэтэл хүрэл медалын төлөө Энхрийлэнтэй дэвжээнд гарч нэмэлт цагт ялснаар хүрэл медаль хүртээд байсан юм. Гэхдээ IJF алдаагаа залруулж Энхрийлэнд хүрэл медалыг ийнхүү нөхөн олголоо.