Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд 48 орны баг тамирчин оролцож буй бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний +120 кг-ын жинд Батаагийн Чимэдцэрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр тус жинд цээжнээс 367.5 кг-ыг амжилттай шахсанаар дэлхийн аварга болсон юм. Б.Чимэдцэрэн нь ийн дэлхийн хошой аварга болж буй бөгөөд өмнө нь 2018 оны ДАШТ-ээс алт, 2021 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв. Мөн Азийн АШТ-ий гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм.