Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит "Улсын аварга цол"-д хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” СХ, “Хемон констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Алдар" СХ, “Нутгийн буян групп”, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч үзүүрлэв.
Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, "Алдар" СХ, "Тэргэн Нүүр ХХК", "Даян" дэвжээний бөх, улсын гарди Б.Гончигдамба, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" СХ, "Атар трейд" ХХК, "Таван-Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын харцага О.Хангай, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Я.Бумбаяр нар үлдэв.
Маргааш бөхийн цол чимэг олгох 31 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Жич: Өнөөдрийн барилдаанд өмсгөл шалгагч нараас сануулга авсан улсын гарди М.Бадарч, улсын харцага Б.Бат-Өлзий, Ш.Пүрэвгарьд нарын бөхчүүдийг дараагийн барилдаанд шаардлагад нийцээгүй өмсгөлтэй байвал барилдуулахгүйг анхааруулж байна.
Түүнчлэн маргааш болох бүх цэргийн наадамд зодоглох нийт бөхчүүдийг өмсгөлөө хэм хэмжээнд нийцүүлэхийг Монголын Үндэсний бөхийн холбооноос санууллаа.