Цаг үеийн мэдээ

Монголын анхны 100 сая төгрөгийн бооцоотой, 20 сая төгрөгийн хамгийн өндөр шагналын сантай ХОЛИМОГ ТУЛААНЫ "999-Fight Night" тулаан өчигдөр зохион байгуулагдсан. Уг тулааны үеэр Сонирхогчдын боксын ДАШТ-ний хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар : 

“З.Шинэчагтагыг мэргэжлийн боксын дүрмээр тулалдах тулаанд дуудаж байна. Бид хоёр муудчихсан байгаа. Тиймээс би түүнийг ард түмний нүдэн дээр зодмоор байна. Өнөөдөр уг нь З.Шинэчагтагыг энд ирнэ гэж бодож байсан ч тэр ирсэнгүй. Надаас айсан бололтой” гэв.

З.Шинэчагтага нь MGL-1 холбооны аварга, ONE FC холбооны Монголын анхны тамирчин, шилдэг тулаанч юм. Тулаан сонирхогчид З.Шинэчагтагыг ямар хариу өгөхийг ийнхүү хүлээж эхэллээ.

Таны сурталчилгаа