Цаг үеийн мэдээ

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн хаалтын барилдаанд 512 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Мөнхбатын Цэрэн анх удаа түрүүлж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, 208 дугаар тусгай салбар, “Хан Хэнтий аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Дэлгэрийн Цэрэнням дөрөв дэх удаагаа үзүүрлэв. 

Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Их Богд” дэвжээний бөх, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Б.Бат -Эрдэнэ, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Таван толгой” ХХК, “Хур эрдэнэ баялаг” ХХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан М.Буяндэлгэр нар шалгарлаа. 

Дунд шөвгийн наймд сумын заан Б.Тожил, Б.Боорчи, Д.Эрдэнэчулуун, Б.Цагаанбанди нар үлдэв. 

Маргааш буюу зургаадугаар сарын тавны Ням гарагийн 12:00 цагаас Дашваанжил Газ ХХК-ийн 30 жилийн ойн нэрэмжит "Чингэлтэй хайрханы хишиг" улс, аймаг, цэргийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. 

Бөхчүүд, бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг хишиг барилдаанд түрүүлсэн бөх 5,000,000 төгрөг, үзүүрлэсэн бөх 3,000,000 төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 1,500,000 төгрөгийн бай гардах бөгөөд азтай гурван үзэгч, барилдсан бөхчүүдээс мөн гурван азтан шалгаруулж Үндэсний хийн сүлжээг бүтээн байгуулагч Dashvaanjil Gas - Дашваанжил Газ ХХК-аас хийн плитканы багцыг бэлэглэх болно.

Таны сурталчилгаа