Цаг үеийн мэдээ

Дашваанжил Газ ХХК-ийн 30 жилийн ойн нэрэмжит "Чингэлтэй хайрханы хишиг" улс, аймаг, цэргийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” СХ, “Нью прогресс” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” СХ, "Од" групп, "Их Монгол" Сан, "Эм Жи Ө транс" ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Оргихын Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, "Алдар" СХ, "Тэргэн Нүүр ХХК", "Даян" дэвжээний бөх, улсын гарди Б.Гончигдамба, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Алдар" СХ, “Нутгийн буян групп”, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч нар шалгарлаа. 

Дунд шөвгийн наймд улсын начин Л.Лха-Очир, Э.Даш, Д.Амарсайхан, Б.Чимэдвандан нар үлдэв. 

Ирэх 7 хоногт буюу зургаадугаар сарын 11-нд 12:00 цагаас бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, улсын хүндэт гарын даа Шагдарын Батжаргалын “Манлайн баясгалан” номын нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн хаалтын барилдаан,

Зургаадугаар сарын 12-нд 12:00 цагаас “Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно. 

Таны сурталчилгаа