Болат Турлыхановын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний сүүлийн өдөр "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр Алматыгийн дэвжээнд 1/4 шигшээд Тажикистаны Комрон Холовыг 11:0-ээр, хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт Узбекистаны Умиджон Жалиловыг 5:1-ээр, финалд Азийн аваргын хошой хүрэл медальт, Узбекистаны Аббос Рахмоновыг 9:1-ээр тус тус ялж аваргалсан юм. Т.Тулгын хувьд 65 кг-д дэлхийн чансааны аман хүзүүнд бичигдэж буй бөгөөд Казахстанд түрүүлснээр жиндээ тэргүүлэх нь тодорхой болж байна.