МҮОХ-ны салбар комисууд бүрэлдэхүүнээ баталж, хурлаа хийж, үйл ажиллагаагаа идэвхжүүлсээр байна. Өнөөдөр Олимпын боловсрол, сургалт сурталчилгаа хариуцсан комисс анхны хурлаа хийлээ.
Хурлаар 2022 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
Комиссын зүгээс энэ онд биеийн тамирын дээд сургуулиудад Олимпын залуу судлаачдын нийгэмлэг байгуулах, алдарт тамирчдын оюутан, сурагчидтай хийх уулзалтуудыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулах, олимпын зөвлөл, танхимуудын үлгэрчилсэн дүрмийг боловсруулах, олимпын танхимуудын нэгдсэн судалгаа хийх зэрэг 10 ажил хийхээр төлөвлөөд байна.