Пара Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д 2022.06.14-нөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Хөдөлмөрийн Баатар МУГТ Э.Содномпилжээ, дасгалжуулагчийн хамт оролцож байна.
Тэмцээний нээлт өнөөдөр болсон ба Монгол улсын төрийн далбааг алдаатай хийсэнд баг тамирчид бухимдлаа илэрхийлэн нээлтийн арга хэмжээг орхин гарсан тухайгаа цахим хуудастаа нийтэлжээ.
Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ: "БНСУлс ААШТ-ий нээлтэн дээр Монгол улсын төрийн далбааг ингэж хийжээ. Иймээс энэ тугийг барьж гарсангүй. Дасгалжуулагч бид хоёр тэмцээний зохион байгуулагч талд гомдол гаргаад тэмцээний нээлтийг орхин гарлаа" хэмээжээ.