Цаг үеийн мэдээ

МҮОХ-ны Тамирчдын комиссоос Азийн олимпын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Тамирчин төвтэй төсөл-2022” арга хэмжээ өнөөдөр Олимпик хауст боллоо. Төслийн хүрээнд олимпын төрлийн спорт холбоодын төлөөлөл болсон 40 гаруй залуу тамирчин хоёр өдрийн сургалтад хамрагдах юм.

Өнөөдрийн арга хэмжээнд хоолзүйч Д.Сайнцэцэг “Тамирчдын хоол, шим тэжээл” сэдвээр, Хувь хүний хөгжлийн төвийн захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэг, сургагч багш Г.Даваажав нар “Цагийн менежмент” сэдвээр, усан спортын ОУХМ Б.Дөлгөөн “Тамирчны карьер” сэдвээр, “Ааяра & Чимгэ” эмнэлгийн эмч Д.Ааяра “Сунгалт, хэвшмэл дадлын үр нөлөө” сэдвийн хүрээнд тус тус илтгэл тавив. 

Сургалтад МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож, залуу тамирчдад гарын бэлэн гардууллаа. 

Сургалтад хамрагдсан тамирчид Олимпын музей үзэж танилцав. 

Сургалт маргааш явган аяллаар үргэлжилнэ.

Таны сурталчилгаа