Энэтхэг улсад 2022.06.17-ноос 21-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Пауэрлифтингийн Хэрэглэлтэй Азийн Аварга Шалгаруулах тэмцээнд Олон улсын хэмжээний мастер М.Галсайхан насанд хүрэгчдийн -93 кг жинд суултын төрөлд 367,5 кг өргөж -93 кг-ын Азийн рекордыг шинэчлэн тогтоож Алтан медаль, Таталтын төрөлд Мөнгөн медаль хүртлээ.
Харин Олон улсын хэмжээний мастер М.Солонго эмэгтэй Open -69 кг жинд Нийлбэр дүнгээр Хүрэл медаль хүртэж Монголын Пауэрлифтингийн Эмэгтэйчүүдийн анхны нийлбэрийн медалийн эзэн боллоо.
Мөн Д.Баттогтох Насанд хүрэгчидийн -74 кг жинд штанг газраас татах төрөлд хүрэл медаль, Залуучуудийн -93 кг жинд штанг газраас таталтын төрөлд Г.Шинэбаяр 260 кг-аар хүрэл медалийн эзэн боллоо.