“U17”, “U23” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстаны Бишкек хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна. "U17" ангиллын чөлөөт бөхийн хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Манай улсаас найман бөх барилдснаас дөрөв нь орой 20:00 цагаас хүрэл төлөө барилдана. Хөвгүүдийн 65 кг-д “Тэх-Мөнх” клубийн тамирчин Мөнхбатын Толуй, 71 кг-д Баянгол дүүрэг, 73 дугаар сургуулийн тамирчин Баатархүүгийн Ган-Эрдэнэ, охидын 57 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Дэжинбээгийн Энхдангина, 65 кг-д Төв аймгийн тамирчин Эрдэнэ-Очирын Одгэрэл, 73 кг-д “Хангарьд” спорт клубийн тамирчин Номин-Эрдэнийн Баяржаргал нар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Тэгвэл хөвгүүдийн 80 кг-д М.Мөнхчулуун, охидын 43 кг-д Б.Мөнгөнсолонго, 49 кг-д Г.Соёлмаа, 65 кг-д Э.Одгэрэл нар тэмцээнээ өндөрлүүллээ.