Цаг үеийн мэдээ

“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд нийт 22 жүдоч өрсөлдөх бөгөөд Токио-2020 олимпын мөнгөн медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Тайваний Ян Юү-Вэй тэргүүлэн барилдана. 

Олимпын наадмаас хойш анхны тэмцээндээ оролцох гэж буй Ян Юү-Вэй А хэсэгт залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Израйлын Матан Коклаевтай нэг хэсэгт хуваарилагдана. Харин В хэсгийг залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Японы Риюүжи Нагаяма тэргүүлэх бөгөөд сүүлийн таван Гранд Сламд тасралтгүй шагналт байрт шалгарсан ОУХМ Энхтайваны Сумъяабазартай нэг хэсэгт учраа таарна. 

Мөн энэ жингийн топ фаворит Недерландын Торнике Цьякадоэ С хэсэгт Мастерс-ий хүрэл медальт IJF-ийн туган дор оролцож буй ОХУ-ын Алберт Огузовтой, D хэсэгт Европын залуучуудын аварга Рамазан Абдулаев, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ли Ха-Римтай тус тус хуваарилагдхаар болжээ. 

Тэдэнтэй Монгол Улсын хошой аварга Энхтайваны Ариунболд, 2022 оны улсын аварга Бямбасүрэнгийн Сүхбат, Тель Авив-2022 Гранд Слам, Португалын Гран Пригээс хүрэл медаль хүртээд байгаа Бямбажавын Цогт-Очир нар хүч үзнэ. Түүнчлэн энэ жинд цахиур хаглах магадлалтай жүдочоор Узбекистаны Кимран Нуррилаевийг нэрлэж болно.

Таны сурталчилгаа