Дөрвөн жилийн дараа эргэн ирж буй IJF-ийн дэлхийн цуврал тэмцээний -52 кг-ын жинд 14 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тэмцээний гол фаворит нь мэдээж дэлхийн аварга Ай Шишимэ байх болно. Энэ жингийн жүдочдыг Будапешт-2022 ДАШТ-ий хүрэл медальт Ирайлын Жефен Примо тэргүүлэн барилдана.
Харин манай улсаас дэлхийн чансааны 10-д эрэмбэлэгдэж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой, залуу тамирчин Цэрэнтогтохын Гал-Од, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, Энхбаатарын Номинтуяа нар барилдана. Мөн энэ жингийн медалийн өрсөлдөөнд Узбекистаны Диёора Келдиёрова, ОХУ-ын Алесия Кузнецова нар нэрлэгдэнэ.