Цаг үеийн мэдээ

МҮБХ-ны Тэргүүлэгчдийн тавдугаар сарын хурлаар барилдсан бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 6 сараар хасах шийдвэр гаргасан. Аймгийн арслан Б.Батсайханаас өөрийн алдаа дутагдалд уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйгээ илэрхийлж өргөдөл хүсэлт ирүүлснийг харгалзан Ардын хувьсгалын түүхт ойн баяр наадамд Б.Батсайханы барилдах эрхийг 2022.06.25-ны өдрөөр сэргээх шийдвэрийг Тэргүүлэгчдийн хурлаас гаргажээ.

Таны сурталчилгаа