"Улаанбаатар-2022" Их дуулга тэмцээний эхний өдөр Монголын жүдочдын салхийг ОУХМ Гүнжинлхамын Сод-Эрдэнэ хагалж, эхний тойрогтоо Туркменистаны Хаким Агамаммедовыг цэвэр яллаа. Улмаар хоёрын даваандаа Узбекистаны Сардор Нуррилаевыг нэмэлт цагт ялснаар шилдэг наймд шалгарлаа.