Цаг үеийн мэдээ

Оюутны Универсад наадмын мөнгөн медальт, Монгол Улсын аварга Баттогтохын Эрхэмбаяр эхний тойрогтоо Финландын Луукас Сахаг, хоёрын даваандаа IJF-ийн туг дор оролцож буй ОХУ-ын жүдоч Мурад Чопановыг ялснаар шилдэг наймд шалгарлаа. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Израйлын Барух Шмайловтой хүч үзнэ.