Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд дөрвөн бөх тойргоор барилдаж байна. Манай улсаас хүч үзэж буй “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Баянмөнхийн Отгонтуяа 2021 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Ассылзат Сагымбайг 7:2-оор, эзэн орны Арук Кадырбек Кызыг цэвэр дарав. Ингэснээр тэрбээр Энэтхэгийн Жиотитэй тойргийн сүүлийн барилдаанаа хийхээр болов. Б.Отгонтуяа, Энэтхэгийн бөх хоёулаа тус бүр хоёр ялаад байгаа бөгөөд орой хэн ялсан нь алт, ялагдсан нь мөнгөн медаль дээр бууна.