“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний -66 кг-д Монголын хоёр жүдоч аваргын төлөө шалгаран үлдлээ. Энэ жингийн В хэсэгт Гүнжинлхамын Сод-Эрдэнэ эхний тойрогт Туркменистаны Хеким Агамаммедовыг, хоёрын даваандаа Узбекистаны Сардор Нуррилаевийг, хэсгийн аваргын төлөө 2021 оны -60 кг-ын жингийн дэлхийн аварга IJF-ийн туган дор оролцож буй ОХУ-ын Яго Абулазег цэвэр ялсан. Улмаар хагас шигшээд энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлж буй ДАШТ-ий хүрэл медальт Молдавын Денис Вьеруг цэвр ялж, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.