Цаг үеийн мэдээ

“Улаанбаатар-2022” Гранд Слам тэмцээний -48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг аваргын төлөө шалгаран үлдлээ. Г.Наранцэцэг эхний тойрогт Тайваний Лин Чен-Хаог, хоёрдугаар тойрогтоо Бавуудоржийн Баасанхүүг өрсөлдөөнөөс хассан Азербайжаны Лейла Алиеваг ялсан. Улмаар хагас шигшээд Казахстаны Абиба Абузакыноваг ялснаар аваргын төлөө дэлхийн аварга Нацүми Цүнодатай барилдахаар боллоо.

Таны сурталчилгаа