“Бишкек-2022” чөлөөт бөхийн “U23” насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 50 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Сонгинохайрхан дүүрэг, “MJ” клубийн тамирчин ОУХМ Мөнхбатын Мөнхгэрэл алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр тойргийн сүүлийн барилдаанд Казахстаны Лаура Ганикызытэй барилдаж оноогоор цэвэр (10:0) ялснаар алтан медалийн тавцанд зогссон. Одоогоос гурван жилийн Улаанбаатарт “U23” ангиллын анхны Азийн аваргад 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг аваргалж байсан бол түүний жингийн дүү М.Мөнхгэрэл цувралыг үргэлжлүүлж Бишкект хоёр дахь тэмцээнд мөн түрүүлсэн нь энэ.
Түүний хувьд Монголын бөхчүүдээс энэ насны ангилалд Азийн аварга болсон долоо дахь тамирчин болж байна. М.Мөнхгэрэлээс өмнө 2019 онд Т.Тулга, Э.Тэмүүлэн, Б.Отгонбаяр, Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нар нутгийнхаа дэвжээнд түрүүлж байв.