Цаг үеийн мэдээ

2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Баянмөнхийн Отгонтуяа Бишкект 55 кг-ын жинд бахдалтай сайхан барилдан алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулав. 

Тэрбээр үдээс өмнө 2021 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Ассылзат Сагымбайг 7:2-оор, эзэн орны Арук Кадырбек Кызыг цэвэр ялаад байсан. Тэгвэл тэрбээр сүүлийн барилдаанаа дөнгөж сая гурван жилийн өмнө нь Улаанбаатарт болсон “U23” насны Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан Энэтхэгийн Жиотийг 9:4-өөр илүүрхснээр ийнхүү Азийн аваргын алдарт хүрсэн юм. 21 настай түүний хувьд олон улсын тэмцээний анхны медаль нь ийнхүү шар өнгийн медаль байлаа.

Таны сурталчилгаа