Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Чүнчонбүг хотод энэ сарын 26-нд триатлоны олон улсын тэмцээнд Монголын тамирчин Б.Мөнгөнтуяа 2:42.05 цагийн амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Гурав дахь удаагийн энэхүү тэмцээнд тэрбээр 30-34 насны ангилалд өрсөлдсөн юм. Б.Мөнгөнтуяа нь олон улсын мастер цолтой бөгөөд “Бээжин-2008” олимпын наадамд хөнгөн атлетикийн төрөлд эх орноо төлөөлөн оролцож байв.

Таны сурталчилгаа