Цаг үеийн мэдээ

Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг жүдо бөхийн Их дуулга тэмцээн Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжилж, ням гарагт өндөрлөлөө. 

Тэмцээнд таван тивийн 30 орны 255 бөх өрсөлдсөний дотор Монголын 56 жүдоч байв. Зохион байгуулагч орон нэг жинд дөрвөн бөх оруулж болох давуу талыг ашиглан өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдээ тэмцээнд голчлон оролцууллаа. 

Энэхүү тэмцээнээс манай бөхчүүд хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт 11 медаль авч, багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдэв. 

Б.Эрхэмбаяр (66 кг), Л.Энхрийлэн (57 кг) нар жиндээ түрүүлсэн бол Г.Сод-Эрдэнэ (66 кг), Ц.Цогтбаатар (73 кг), Г.Наранцэцэг (48 кг), А.Адъяасүрэн (78 кг) нар мөнгөн медаль хүртсэн. Мөн Э.Сумъяабазар (60 кг), Ё.Басхүү (66 кг), Б.Хорлоодой (52 кг), М.Ичинхорлоо (57 кг) нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа. 

Энэ тэмцээнээс Парисын олимпын эрхийн оноо бодогдож эхэлж байгаа бөгөөд Улаанбаатарын Их дуулгад түрүүлсэн тамирчин дэлхийн чансаан дээрээ 1000 оноо нэмэхээр болж байна. Түүнчлэн мөнгөн медаль хүртсэн бөх 700, хүрэл медаль авсан нь 500 оноо цуглуулах юм. 

2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Таны сурталчилгаа